Баянзүрх дүүргийн ‘’Шилдэг өсвөрийн сэргийлэгчид’’ тодорлоо.

Мэдээ, мэдээлэл
May 17, 2019
1430

Баянзүрх дүүргийн Ерөнхий боловсролын сургуулиудын дунд жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг "Өсвөрийн сэргийлэгч-2019" тэмцээн амжилттай болж өндөрлөлөө.
Тэмцээнд нийт 11 сургуулийн баг, тамирчин оролцсоноос 33 дугаар сургуулийн баг тамирчид тэргүүлсэн байна. Харин хоёрдугаар байранд ерөнхий боловсролын 14 дүгээр сургууль шалгарсан бол 97 дугаар сургуулийн өсвөрийн сэргийлэгчид удаалсан юм.
Түүнчлэн тэмцээний үеэр баг, хамт олноо идэвх, санаачлагатай удирдан чиглүүлсэн 33 дугаар сургуулийн дуу, хөгжмийн багшийг мөнгөн шагналаар шагнасан бол тэмцээнд хамт олноо хошуучлан оролцсон 48, 79 дүгээр сургуулиудын "Өсвөрийн сэргийлэгч бүлгэм"-ийн багийн ахлагчдыг мөнгөн шагналаар тус тус шагнаж урамшууллаа
 
Сэтгэгдэлүүд