Монгол улс паралимпоос таеквондогийн төрлөөр алтан медаль хүртсэн анхны эмэгтэй тамирчинтай боллоо

Мэдээ, мэдээлэл
August 30, 2024
8966
      Парис-2024 Паралимпын наадмын К44 ангилал таеквондогийн -52 кг жинд аваргын алтан медалийг Монгол улсын тамирчин ОУХМ Уламбаярын Сүрэнжав хүртлээ. Ингэснээр Монгол Улсаас паралимпын наадамд таеквондогийн төрлөөр медаль хүртсэн анхны эмэгтэй тамирчин боллоо.
      У. Сүрэнжав “Парис 2024” паралимпын наадмын шөвгийн 16-д гоц мөргөж, шөвгийн наймд Египет Улсын тамирчин Салма Хассан, хагас шигшээд Мексик Улсын тамирчин Гарсиа Кижано Жессика, финалын шатанд Исламын Бүгд Найрамдах Иран Улсын тамирчин Рахими Захраг 5:2 харьцаатайгаар ялснаар алтан медаль хүртлээ.Тэрээр 2023 оны ДАШТ-ий хүрэл, Азийн АШТ-ий алт, хүрэл медальтай, “Ханжоу-2023” Азийн наадмын мөнгөн медальт тамирчин юм.

     Паралимпын наадмын анхны эмэгтэй аварга болсон тамирчин У.Сүрэнжавд МУ-ын УИХ-ын дарга чуулганы индэр дээрээс халуун баяр хүргэж спортын өндөр амжилт хүслээ.
   Өнөөдөр манай улсаас таеквондогийн эрэгтэйчүүдийн 63 кг-ын жинд гавьяат тамирчин Болор-Эрдэнэ өрсөлдөх юм. Болор-Эрдэнэ нь дэлхийн таван удаагийн аварга, Ази тивийн таван алтан медальт, “Ханжоу-2022” Азийн наадмын аварга тамирчин билээ.
Сэтгэгдэлүүд