‘’Би сэлж чадна’’ усанд сэлэлтийн тэмцээн болно

Мэдээ, мэдээлэл
May 24, 2019
1027
Баянзүрх дүүргийн Усан спорт сургалтын төвөөс Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан ‘’Би сэлж чадна’’ усанд сэлэлтийн тэмцээнийг дүүргийн Усан спорт сургалтын төвд хичээллэдэг хүүхэд, багачуулын дунд зохион байгуулах гэж байна.
Усанд сэлэлтээр хичээллэдэг хүүхэд, багачуудын эрүүл мэндийг дэмжих, тэдний чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилготой тус тэмцээнийг зургадугаар сарын 02-ны өдөр зохион байгуулах гэж байна.
Тэмцээн 6-8 нас, 9-11 нас, 12-15 нас болон 15 нас ба түүнээс дээш гэсэн ангиллаар явагдах юм. Тэмцээний бүртгэл 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл явагдах тул эцэг эхчүүд та бүхэн хүүхэд багачуудаа ‘’Би сэлж чадна’’ усанд сэлэлтийн тэмцээнд оруулах боломжтой. 
Сэтгэгдэлүүд