Үндэсний их баяр наадмын тасалбарыг цахимаар захиалж болно.

Мэдээ, мэдээлэл
July 08, 2019
1607

Нийслэлийн цахим үйлчилгээний нэгдсэн портал болох https://eservice.ulaanbaatar.mn хаягаар орж наадмын тасалбараа захиалаарай. Цахимаар тасалбараа захиалсан иргэд нийслэл үйлчилгээний төв  Дүнжингарав, Мишээл, Драгон, Оргил төвд биечлэн очиж, 36 дугаар цонхноос захиалсан тасалбараа дугаарлахгүй авна. Гэхдээ цахимаар захиалах тасалбар нь Төв цэнгэлдэхийн 6,7 дугаар секцийн тасалбар юм. Өнөөдөр 604 тасалбар, үлдсэнийг маргааш  борлуулна. Нэг иргэн хоёроос илүү тасалбар захиалах боломжгүй гэж албаныхан хэлж байна.
Энэ жил төв цэнгэлдэх хүрээлэнгийн нийт суудлын тал буюу 6000 тасалбарыг иргэдэд худалдаалах юм.

Сэтгэгдэлүүд