Сургууль цэцэрлэгүүд 5 долоо хоног хичээллэхгүй

Мэдээ, мэдээлэл
January 24, 2020
1689

Улсын Онцгой комиссоос ирэх Даваа гарагаас эхлэн гуравдугаар сарын 2-ныг хүртэл улс даяар сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг түр зогсоох шийдвэр гаргалаа. Энэ талаар ЭМ-ийн сайд Д.Сарангэрэл "Томуу, томуу төст өвчний дэгдэлттэй байгаа үед коронавирусийн халдвар орж ирвэл хүүхдээр тогтохгүй хүн амын хувьд эрсдэлтэй гэж үзсэн учраас Улсын Онцгой комисст санал оруулсан. Дөрвөн санал оруулсан.

  • Нэгдүгээрт, гуравдугаар сарын 2-ныг хүртэл сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоох
  • Хоёрдугаарт, шаардлагатай тоног төхөөрөмж, үйл ажиллагааны зардлыг шийдвэрлэх
  • Гуравдугаарт, зарим боомтын үйл ажиллагааг түр хязгаарлах.
  • Дөрөв дэх асуудал буюу боомтоор нэвтрэх хөдөлгөөний асуудлыг Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэхээр боллоо" гэв.
Сэтгэгдэлүүд