Тахианы мах, махан бүтээгдэхүүнийг хэрэглэхийг хориглолоо

Мэдээ, мэдээлэл
February 05, 2020
2704

Улсын онцгой комисс хуралдаж дууслаа. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар Онцгой байдлын ерөнхий газрын дарга Т.Бадрал мэдээлэл өглөө.

Тэрбээр "Нөхцөл байдал ярвигтай болж эхэлж байна. Шинэ коронавирусийн дэгдэлтийн тоо хоногоор өсч байна. Нас барсан хүний тоо хоногт 60 орчим хүрч нэмэгдэж байна.Мөн Коронавирусийн голомт болох БНХАУ-ын Ухань хотын ойролцоох Хунань мужид шувууны H5N1 ханиад дэгдсэн. Тиймээс  тахианы мах, бүтээгдэхүүнийг хэрэглэхийг хориглож байна.
 Түүнчлэн коронавирусийн халдвар илэрсэн байж болзошгүй, сэжигтэй  хүмүүсийг эмнэлэг тус бүр хүлээж авах нь хөрөнгө санхүү их гарах учраас өнөөдөр  тусгай эмнэлэг гаргах асуудлыг Эрүүл мэндийн яам судлаад, маргааш дахин Улсын онцгой комисс хуралдана" гэв.

Сэтгэгдэлүүд