4-р төрөх эмнэлгийг 6 сараас өмнө ашиглалтанд оруулна

Мэдээ, мэдээлэл
February 08, 2020
3029

Дөрөвдүгээр төрөх эмнэлэг гэрээний дагуу 2018 оны 4 дүгээр сард ашиглалтад орох байсан ч 2019 оны 11 дүгээр сард хүртэл хойшилсон. Гэвч төсөвийн мөнгөнөөс болж өнөөдрийг болтол ашиглалтанд ороогүй байгаа юм. Тиймээс хотын захирагч С.Амарсайхан асуудлыг Ерөнхий сайдад өөрийн биеэр танилцуулж төсвийн мөнгөнөөс өөр санхүүжилтийн эх үүсвэрийг  хайна. Ямар ч байсан  энэ оны эхний нэг хоёр улиралд багтаан дөрөвдүгээр төрөх  эмнэлгийг ашиглалтад оруулна гэж ” гэлээ.

Энэхүү эмнэлгийг ашиглалтад оруулснаар төрөх эмнэлгүүдийн ачаалал тодорхой хувиар буурах чухал ач холбогдолтой. Тус эмнэлэг нь олон улсын стандартад нийцсэн бөгөөд хүүхдийн 140 ортой, төрөхийн 160 ортой байх аж. Эмнэлэг ашиглалтад орсноор нийслэлчүүд олон улсын стандартад нийцсэн эмнэлэгтэй болох юм.

Сэтгэгдэлүүд