Алдааг тань сануулж, амжилтанд хүргэх шилдэг бүтээл "Ментор" ном

Чөлөөт сэдэв
March 12, 2020
284
      Хүн өөрийн алдаанаас суралцаж, бодитоор уналт, босолтыг мэдрэх нь чухал. Гэвч даяаршин буй дэлхий ертөнцөд бусдын хийсэн алдааг давтахгүйгээр хүссэн зорилгодоо оновчтой хувилбараар цаг хугацаа, хөрөнгө санхүүгээ хэмнэж хурдан хүрэх боломжийг олж авах нь түүнээс ч чухал.

       Чухам эл бодол биднийг сэдэлжүүлж уншигч таны өмнө “МЕНТОР” номоо өргөн барьж байна.

       “Ментор” гэх энэ үг Монгол Улсад орж ирээд удаагүй боловч энэ тухай ойлголт бидний хувьд тийм ч шинэ зүйл биш. Ах нь сургаж, дүү нь сонсдог хэмээх ардын сургаал монголчуудын ахуй соёлд нэвт шингэж, өнөө цагт уламжлагдан ирсэн. Гэсэн хэдий ч дэлхий нийтэд шинжлэх ухааны судлагдахуун болон хөгжжээ. Менорын үүрэг роль, менторшиф хөтөлбөрийн ач холбогдлыг өндөр хөгжилтэй улс орнууд сайшааж, хөгжлийн нэг хурдасгуур болгон ашиглаж байгаа нь зүгээр ч нэг тохиолдол биш.

      “Ментор” гэх үгийг багш, дасгалжуулагч, зааварлагч, зөвлөн туслагч зэрэг үгээр шууд орлуулан ашиглах боломжгүй ч эдгээр ухагдахууныг өөртөө багтаасан ойлголт гэдэг нь эргэлзээгүй. Учир нь ментор аливаа ажил, мэргэжил, төсөл хөтөлбөр дээр зааж чиглүүлж буй хүнээсээ илүү туршлагатай, түүнийгээ өөрийн болгож эзэмшсэн тухайн салбартаа онол, практикын арвин их туршлагатай хүн байдаг.

       Уг номонд салбар салбартаа амжилттай яваа 30 эрхэм оролцсоныг онцлон тэмдэглэе. Өмнө хэлсэнчлэн шилдэг менторууд зөвхөн бизнесийн салбарт хамаарахгүй бөгөөд эдийн засаг, улс төр, урлаг соёл, шинжлэх ухаан зэрэг олон салбарт өөрийн манлайллаар түүхээ бүтээж, түүнийгээ таньтай хуваалцаж байна. Уншигч авхай та өөрийгөө шилдэг ментий хэмээн сэтгэж, ажил, мэргэжилдээ ойр нэгнийг онцолж харахыг хүсье.
     
Энэхүү номонд орсон менторуудын түүхтэй танилцахдаа шууд хүлээн зөвшөөрөх бус эсрэгцүүлэл хийж, эргэцүүлэн тунгаах нь зүйд нийцнэ.
      
Таны хүрэхээр тэмүүлж буй зорилгод тань “МЕНТОР” ном хөтөч болж холын зорилгыг ойртуулж, хэцүү замыг товчилно гэдэгт итгэж байна.

“Ментор” номыг хүргэлтээр авахыг хүсвэл: 8805-3638, 9345-4060, 8099-4060

Сэтгэгдэлүүд