Б.Лхагвасүрэн: Машин, лизинг, цалин, ипотекийн зээлийн эргэн төлөлтийг 90 хоногийн хугацаагаар хойшлууллаа

Мэдээ, мэдээлэл
March 18, 2020
840

Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн: Нийт зээлдэгчийн 90 гаруй хувь нь хувь иргэний хэрэглээний зээл байна. Тиймээс 90 хоногийн хугацаанд үндсэн өр болон зээлийн хүүг төлөхөөргүй болгож, хойшлуулж байна. Зээл төлөлтийг хугацааг хойшлуулснаар зээлийн төлөх ёстой хугацаа нь хойшилно. Жишээлбэл 20 жилийн хугацааны зээл 20 жил гурван сар болно гэсэн үг. Хүү төлөх, үндсэн өрөөс төлөх шаардлагагүй тул тухайн хэмжээний хөнгөлөлт гарч ирнэ. Энэ шийдвэр нэгдүгээр сарын 27-ноос 6 сарын 27-ныг хүртэл хугацаанд хүчинтэй байна. 

Энэ шийдвэрээс үүдэн банкуудад хүүгийн орлого буурах, эх үүсвэрээсээ алдаж байгаа тул зохицуулалтын хүрээнд зөөлрүүлнэ.
Зээл гэрээгээр зохицуулагддаг тул аж ахуйн нэгжүүд зээл авсан банктайгаа уулзаж, хугацаагаа сунгаж буй талаар гэрээндээ бүтцийн өөрчлөлт хийлгэх боломжтой. Бүтцийн өөрчлөлтийг хэрхэн хийх талаар журмын хүрээгээр тодорхой тусгаж өгнө гэж мэдээллээ.

 

Сэтгэгдэлүүд