УИХ-ын гишүүн Б.Батзориг бүрэн эрхээсээ түдгэлзэх хүсэлтээ УИХ-ын даргад өгчээ

Улс төр
April 03, 2020
399
 

УИХ-ын гишүүн Б.Батзориг бүрэн эрхээсээ түдгэлзэх хүсэлтийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өгсөн байна. Хуульд зааснаар УИХ энэ асуудлыг 14 хоногт багтаан шийдвэрлэх ёстой. Тодруулж хэлбэл, хүсэлтийг өргөн барьснаас хойш долоо хоногт багтаан Байнгын хороогоор, мөн дараагийн долоо хоногт нь УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэх ёстой юм. УИХ-ын хаврын чуулган дөрөвдүгээр сарын 6-нд эхэлнэ. Тиймээс Б.Батзориг гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг ирэх долоо хоногт хэлэлцэх бололтой.

Б.Батзоригийн хувьд ХХААХҮ-ийн сайд байхдаа жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сантай холбоотой хэрэгт нэр холбогдсон. Түүнд холбогдох хэргийн шүүх хурал өнгөрөгч гуравдугаар сарын 17-нд товлогдсон ч Хяналтын прокурор Р.Батнасан нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хойшлуулшгүй ажиллагаанд оролцох болсон үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулсан юм

 
 
Сэтгэгдэлүүд