Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг Орхон аймгаас бие даан нэр дэвшихээ мэдэгдлээ.

Улс төр
May 10, 2020
78
 

Сонгуулийн тухай хуульд бие даагчид дөрөвдүгээр сарын 25-ны дотор мөрийн хөтөлбөрөө аудитын байгууллагад хүргүүлж, хянуулна хэмээн заасан байдаг. Энэ дагуу ерөнхий сайд асан Н.Алтанхуяг аудитын байгууллагад мөрийн хөтөлбөрөө хүргүүлсэн. Тэгвэл тэрээр Орхон аймгаас бие даан нэр дэвшихээр болсоноо өөрийн пейж хуудсаараа дамжуулан мэдэгдлээ. 
    Тэрээр өөрийн пейж хуудас дээрээ Орхон аймагт БИЕ ДААН нэр дэвшихээр шийдлээ. Намайг нэр дэвшихийг дэмжсэн сонгогчдын гарын үсэг цуглуулах хугацаа хуулийн дагуу өнөөдрөөс эхэлж байна. Та бүхэн гарын үсгээ зурж дэмжээрэй гэсэн байна. 
  Өмнө тэрээр " Би
 сонгуульд нэр дэвшье гэж мөрийн хөтөлбөр боловсруулаагүй. Улс орны цаашдын хувь заяанд хэрэгтэй, эртнээс ярьж байгаа гурван зүйл бий. Шударга бусын хонгилыг нураах ажилд оролцмоор байна. Газрын доорх баялгийг ард түмнийх болгомоор байна. Дундаж давхаргыг бий болгоход гар бие оролцъё гэдэг гурван зорилго л байгаа гэдгээ мэдэгдэж байсан юм.

Сэтгэгдэлүүд