COVID-19-ийн хязгаарлалтыг 6 дугаар сарын 30-ныг хүртэл сунгалаа

Мэдээ, мэдээлэл
May 25, 2020
909

Улсын Онцгой комисс хуралдаж өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг 6 дугаар сарын 30-ныг дуустал үргэлжлүүлэхээр боллоо.
Covid-19 цар тахлын дэлхийн нөхцөл байдал болон дотооддоо халдварыг алдахгүй байх үүднээс мэргэжлийн байгууллагуудын дүгнэлтийг үндэслэж шийдвэр гаргалаа гэж УОК-ын хэвлэлийн төлөөлөгч мэдэгдлээ. 
Шадар сайд УОК-ын дарга Ө.Энхтүвшин
Цар тахлын 2 дахь давалгаа эхлэхийг сүүлийн өдрүүдэд дэлхий дахинд болж буй өвчлөлөөс харагдаж байна. Тухайлбал, Франц, Инчеон сургуулийн үйл ажиллагаагаа эхлүүлээд буцааж хааж байна.
Гадаад орноос иргэдээ татан авах ажиллагааг үргэлжлүүлнэ. Одоогоор нийт 
46 улсаас 11,275 иргэн эх нутагтаа ирэх хүсэлтээ гаргаад байна. АНУ, БНСУ, Австрали, Энэтхэг, Турк, Англи, Япон улсаас ирэх хүсэлт гаргасан. Үүнд бага насны хүүхэдтэй 830 иргэн байна гэлээ.

 

 
 
Сэтгэгдэлүүд