Бурхан багш эхийн хэвлийд оршсон, номын хутгийг олсон,нирваан дүрийг үзүүлсэн "Их дүйчин" өдөр

Мэдээ, мэдээлэл
June 05, 2020
1903
Зуны эхэн сарын шинийн 15 нь: Эхийн хэвлийд оршсон бурхны хутагыг олсон, гаслангаас нөхцсөн энэ 3 давхцсан их дүйчин өдөр. Маанийг 1 удаа уншсаны буян нь 3 дүнчүүр болж аривжих болно. Өөрийн багш болон дээдэс төрлөхүйтны таалал төгссөн өдөр буян хийвээс буян нь: жэваа дүнчүүр, Нар хиртсэн өдөр буян хийвэл дүнчүүр болж аривжина. Сар хиртсэн өдөр хийсэн буян жэваа дүнчүүр болно. Сайн цагт хийсэн бүхэн 100 дахин аривжна хэмээн Банчин шагжаа ширий номолсон. Мөн Сар бүрийн шинийн 8, 14, 15, 22 энэ өдөр хийсэн буян 100 дахин аривжих болно хэмээн Жовужэ гэгээний зарлиг байдаг. Иймээс буян өчүүхэн үйлдсэн ч үр нь: цаглашгүй гарах тул сэтгэл итгэмжлэн сүжигийн сэтгэлээр бие хэл сэтгэлийн үүднээс буяныг үйлдэх дор хэчээн зохиохтун.
Сэтгэгдэлүүд