Урьдчилсан байдлаар 490.2 мянган га-д тариалалт хийжээ.

Мэдээ, мэдээлэл
June 22, 2020
30
 

Хаврын тариалалтын ажлыг энэ жил тавдугаар сарын 9-нөөс эхлүүлж, урьдчилсан байдлаар 490.2 мянган га-д тариалалт хийжээ.

 

 

Үүнээс,

  • улаанбуудай 358.3 мянган га-д,
  • төмс 17.4 мянган га-д,
  • хүнсний ногоо 8.5 мянган га-д,
  • тосны ургамал 56.1 мянган га-д,
  • тэжээлийн ургамал 28.8  мянган га-д,
  • жимс, жимсгэнэ 3.5 мянган га-д багтсан байна.

Одоогоор улаанбуудайн тариалалт 100.4 хувь, төмс 117 хувь, тосны ургамал 135.2 хувиар тус тус давж биелсэн бөгөөд цаашид хүнсний ногоо, тэжээлийн таримлын тариалалтын дүн нэмэгдэх боломжтой гэж тооцож буй аж.

Тариалалтын дүнг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад улаанбуудайн тариалалт 10.6 хувиар, төмснийх 18.1 хувиар, хүнсний ногоо 26.5 хувиар тус тус ахиу тариалагджээ.

Мөн нийт тариалсан талбайн 73.6 % буюу 261.6 мянган га талбай хээрийн соёололтоор онц, сайн үнэлгээтэй гарсан байна.   

Энэ жил 372.5 мянган га-д чанар сайтай уринш боловсруулж бэлтгэхээр төлөвлөснөөс 130 мянган га-д уриншийн нэгдүгээр боловсруулалт хийгджээ.

Зургаадугаар сарын 19-ний байдлаар:
        Г
урилын үйлдвэрүүдийн агуулахад 16.3 мянган тонн гурил,

  • 51.1 мянган тонн буюу 38.3 мянган тонн гурил үйлдвэрлэх хэмжээний улаанбуудайн нөөц байгаа нь шинэ ургац хүртэл шаардагдах 54.0 мянган тонн гурилын хэрэгцээг дотооддоо үйлдвэрлэж хэрэгцээгээ хангах боломжтой гэсэн тооцоо гарсан байна.
Сэтгэгдэлүүд