Махны үнэ хөөрөгдсөн түрээслэгчдэд торгуулийн арга хэмжээ авлаа

Мэдээ, мэдээлэл
April 30, 2021
416
Баянгол дүүргийн "Таван-Эрдэнэ" худалдааны төвийн махны лангуу түрээслэгч 2 иргэн Өрсөлдөөний тухай хуулийн 12.1.10-т заасныг зөрчиж МАХНЫ ҮНИЙГ ЗАХ ЗЭЭЛИЙН ДУНДАЖ ХАНШНААС ДЭЭГҮҮР үнээр борлуулж, үнэ хөөрөгдсөн нь хяналт, шалгалтын явцад тогтоогдсон тул Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 10.7 дугаар зүйлийн 4.7 дугаар хэсэгт заасны дагуу тус бүр 2 сая төгрөгийн торгууль оногдууллаа.
Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн энэ үед ЗАХ,ХУДАЛДААНЫ ТӨВИЙН ХУДАЛДАА ЭРХЛЭГЧ НАР ҮНЭ ХӨӨРӨГДӨХГҮЙ БАЙХЫГ АНХААРУУЛЖ БАЙНА.
Сэтгэгдэлүүд