Монгол улс, АНУ-тай улс төр, эдийн засаг, батлан хамгаалах, боловсрол, хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллах боломжтой.

Мэдээ, мэдээлэл
March 05, 2019
1130
Монгол Улсын Ерөнхий сайд Хүрэлсүх уулзалтын эхэнд   Монгол Улсыг ардчилал, зах зээлийн харилцаанд шилжин орсноос хойш бүх талаар тууштай дэмжиж ирсэн АНУ-ыг гуравдагч хөрш, ойр дотны түнш гэж үздэгийг онцлон тэмдэглэлээ. Түүнчлэн цаашид харилцаа, хамтын ажиллагаагаа улам бататгаж Стратегийн түншлэлийн хэмжээнд хүргэхийн төлөө байна гэдгээ илэрхийлсэн байна.
Харин Элчин сайд Майкл С. Клечески ардчилал, хүний эрх, эрх чөлөөг эрхэмлэн дээдэлдэг Монгол Улстай харилцаа, хамтын ажиллагаа, тэр дундаа эдийн засгийн харилцааг эрчимжүүлэхийн төлөө ажиллана гэдгээ илэрхийлжээ.  

Хоёр улсын хувьд ирээдүйд улс төр, эдийн засаг, батлан хамгаалах, боловсрол, хөдөө аж ахуй зэрэг салбар болон ноос, ноолуур, оёмол, сүлжмэл бүтээгдэхүүний экспорт, иргэд хоорондын харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх нь зүйтэй гэдэгт талууд санал нэгджээ.
Сэтгэгдэлүүд