“Эко алтан заамар” компаний уурхайн нурангид дарагдсан 3 дахь хүний цогцсыг гаргалаа.

Мэдээ, мэдээлэл
March 06, 2019
1051
Шадар сайд Ө.Энхтүвшин өчигдөр Төв аймгийн Заамар сумын “Эко алтан заамар” компанид болсон ослын нөхцөл байдалтай танилцсан. Энэ талаараа өнөөдөр мэдээлэл хийлээ.

Тэрээр газар дээрээ нөхцөл байдал хүнд байна. Онцгой байдлын аврагчид 1,5 метр гүн усруу шумбаж лаг шавар дотроос хайх ажиллагааг явуулж байна. Мөн ус шүүрч ахин нуралт үүсэх аюултай нөхцөл байдалд аврагчид ажиллаж байгааг онцоллоо. Түүнчлэн өнөөдрөөс эхлэн уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн компаниудад шалгалт хийх, шаардлага хангаагүй газруудыг хаах үүргийг мэргэжлийн хяналтын байгууллагад өгсөн гэлээ.

Ослын шалтгаан нөхцөлийг тодруулсан мэргэжлийн хяналтын байгууллагын дүгнэлт өнөөдөр гарна. Шалгалтын дүн гарсаны дараа буруутай хүмүүст хариуцлага тооцно. Урьдчилсан байдлаар “Эко алтан заамар” компаний зүгээс амь насаа алдсан хүмүүсийн ар гэрт 50 сая төгрөг, 2 өрөө байр өгөхөөр болсон  гэж Шадар сайд хэллээ.
 
Сэтгэгдэлүүд