Танилцуулга
Холбоо барих
ЭГЭЛ
Toggle navigation
Нүүр
Үйлчилгээ
Улс төр
Мэдээ, мэдээлэл
Ярилцлага
Чөлөөт сэдэв
Нийтлэл
Видео студи
Ярилцлага
Нүүр
Ярилцлага
З.БАУЫРЖАН: Өнгөрсөн онд үйлдвэрийн осол, ажил мэргэжлийн өвчлөлд 127.8 тэрбум төгрөг зарцуулсан
Ярилцлага
June 12, 2022
1599
Хөдөлмөр, нийгэм хамгааллын яамны Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хөгжлийн хэлтсийн дарга З.Бауыржантай ярилцлаа.
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн 2021-2025 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг баталж, таван зорилтыг дэвшүүлсэн гэсэн. Энэ зорилтуулдаас дурдвал?
-
2021 оны есдүгээр сард А151 тоот тушаалаар Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн 2021-2025 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг баталсан. Өмнөх жилүүдийн хөтөлбөрт ослын дараа хэрхэн сэргээн засах, нийгмийн асуудлыг шийдэхийг тусгасан байсан. Харин энэ удаа урьдчилан сэргийлэх чиглэл рүү түлхүү анхаарч байна.Олон улсын жишиг ч урьдчилан сэргийлэх чиглэлийг барьж ажилладаг. Ингэснээр тухайн салбаруудын онцлогтой тааруулсан төлөвлөгөөнүүд гаргаад ажилладаг. Жишээлбэл, барилга, уул уурхай гэсэн эрсдэл өндөртэй салбар зөвлөл хороод нь үйл ажиллагааныхаа онцлогт тохирсон төлөвлөгөө гаргасан. Мөн хөтөлбөрийн онцлог нь үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний урьдчилан сэргийлэлтэд хөдөлмөрийн хяналтын үр нөлөөг сайжруулахад чиглэсэн.
Урьдчилан сэргийлэхэд анхаарлаа хандуулна гэж та хэллээ. Тэгвэл өнөөдөр иргэд урьдчилсан сэргийлэх үзлэгт жилд хэдэн удаа хамрагдаж байна вэ?
-Урьдчилан сэргийлэх үзлэгт жилд хоёроос доошгүй хамрагдах ёстой. Ингэснээр өвчнөө эрт илрүүлж, мэргэжлээс шалтгаалах өвчтэй байвал тухайн ажлын байрны ажиллах нөхцөлийг сайжруулахад анхаарна гэсэн үг.
Мэргэжлээс шалтгаалах өвчний өнөөдрийн нөхцөл байдал ямар байна вэ?
-Манай улсад хортой, халуун, хүнд нөхцлийн буюу хэвийн бус ажлын байрны жагсаалт гаргасан. Энэ жагсаалтад орсон 1300 ажлын байр бий. Ийм нөхцөлд ажилладаг хүмүүс эрт тэтгэвэрт гардаг учраас иргэд ажиллах сонирхолтой байдаг. Судалгаагаар хэвийн бус нөхцөлд ажиллаж байгаа хүмүүс тэтгэвэрт гараад 5-10 жилийн дараа нас бардаг байна. Мөн 1990 оноос өмнө хамгийн их буюу жилд 2000 гаруй хүн осолд ордог байсан гэсэн судалгаа бий. Осолд өртөж байгаа хүмүүсийн 78 хувь, ослын нас баралтын 99 хувийг эрэгтэй хүмүүс эзэлдэг. Мөн 25-35 насны залуучууд ихэвчлэн осолд өртдөг бөгөөд уурхай дээр олон хүн дарагдах, барилга эд зүйлс унах гэсэн бүлэг осол их гардаг.
“COVID-19”-ийн дараа төрийн болон үйлчилгээний байгууллагуудын ослын тоо нэмэгдсэн үзүүлэлт бий. Цаашдаа уул уурхай, барилга зэрэг эрсдэл өндөртэй салбаруудаас бусад чиглэлд осол болон мэргэжлээс шалтгаалах өвчтэй болох хандлага өсөх хандлага байна. Учир нь хүмүүс өөрийгөө мэргэжлээс шалтгаалах өвчтэй болсон гэдгээ анзаардаггүй. Амьдралын буруу зуршил, буруу хооллолтоос болж өвдсөн байна гэж боддог. Гэвч хүнд юм өргөдөг, хөдөлгөөнгүй суудаг, байнга стресстэй нөхцөлд хүмүүс мэргэжлээс шалтгаалах өвчтэй болдог. Харин сүүлийн үед хүмүүс ажлын нөлөөнөөс болж өвчтэй болсон байна гэдгээ харьцангуй ойлгодог болсон. Одоо мэргэжлээс шалтгаалах өвчний төвд 3000-аад хүн хяналтад байна.
Үйлдвэрийн осол, ажил мэргэжлийн өвчлөл нь эдийн засагт хэрхэн нөлөөлдөг вэ?
-2021 оны байдлаар үйлдвэрийн осол, ажил мэргэжлийн өвчлөлд улс 127.8 тэрбум төгрөг зарцуулсан. Энэ нь дотоодын нийт бүтээгдэхүүний 0.4 хувь, нийт төсвийн зардлын 1.1 хувь, нийгмийн даатгалын сангийн зардлын зургаан хувьтай тэнцэнэ. Үүнийг олон улсын дундажтай харьцуулахад 10 дахин бага харагдаж байгаа ч манай улсын хувьд бага тоо биш. Хэрэв ослын улмаас 127.8 тэрбум төгрөг зарцуулагдаагүй бол эдийн засаг 0.4 хувиар өсөх боломжтой гэсэн судалгаа гарсан. Мөн 127.8 тэрбум төгрөгийг задлаад үзэхэд осолд орсон ажилтны гэр бүлээс 70.1 тэрбум, ажил олгогчоос 19.7 тэрбум, улсад 38 тэрбум төгрөгний зарлага гарсан байна. Тиймээс хөдөлмөрийн аюулгүй байдалд илүү анхаарч ажилбал улсын эдийн засагт эерэг нөлөө үзүүлэх юм.
Баярлалаа.
Эх сурвалж: Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл мэндийн төвийн вэб сайт
Санал болгох
Ньютелеком ХХК-ний менежер Х.Гончигсүрэн: Байгаа газраасаа х...
Feb 17, 2021
681
Сэрчмаагийн "RED KISS"
Nov 28, 2025
12155
Т.БАТМӨНХ: Хүүхэд асрах чөлөөтэй эхчүүд 26250 төгрөгөөр даат...
Feb 14, 2020
2506
Сэтгэгдэлүүд
Хамтрагч байгууллагууд
Сүүлд нэмэгдсэн
Их уншигдсан
ШШГЕГ-ийн одонт ээж
May 29, 2026
723
Эгэлийн эгэл одонт ээжүүд
May 25, 2026
118
Он гарсаар нийт 59 удаагийн ой, хээрийн түймэр...
April 20, 2026
303
П.Батчимэг: Шинэ сайдууд ашиг сонирхлын зөрчил...
April 14, 2026
261
Өнөөдөр Монгол улсад олон намын тогтолцоо бата...
April 07, 2026
304
Дэлхийн эрүүл мэндийн өдөр
April 07, 2026
252
МУГЖ Б.Туяа: Инээд бол аз жаргал
April 01, 2026
250
Гэр хорооллын айл өрхийн шөнийн цахилгааны тар...
March 31, 2026
346
12 иргэний амь насыг авран хамгаалав
March 16, 2026
332
МУАЖ Д.Цэрэндарьзав: Гэртээ харих замыг гэргий...
March 06, 2026
2562
Улаанбаатар хотын амьжиргааны доод төвшин 543 ...
March 05, 2026
720
АН-ын дарга О.Цогтгэрэлийн гал морин жилийн ан...
February 23, 2026
373
“Ардчиллын гэрэгэ”-г гардууллаа.
February 08, 2026
1893
Ирэх өдрүүдийн цаг агаар
February 07, 2026
1882
И МАРТ худалдааны төв битүүний өдөр хүртэл шөн...
February 07, 2026
1946
1 сар 1: Онцгой байдлын алба хаагчдын авдаг он...
January 02, 2026
7027
1 сар 1: Энэ оноос эхлэн иргэд хуримтлалын са...
January 01, 2026
7010
Сэрчмаагийн "RED KISS"
November 28, 2025
12155
Улаанбурхан өвчнөөр 11 хүн нас бараад байна.
November 10, 2025
14756
И.Батзориг: 80 гарсан ижий, аав хоёроо хөтлөөд...
October 30, 2025
16687
УИХ-ЫН ГИШҮҮН А.АДЪЯАСҮРЭН САНАЛАА ӨГЛӨӨ
June 28, 2024
44984
“Эрдэнэт үйлдвэр”, "Чингис ха...
July 22, 2024
44095
Галын улмаас өндөглөгч тахианыхаа 40 хувийг ал...
June 05, 2024
42659
Дэлхийн анхны модон хиймэл дагуул
May 30, 2024
42003
Энэ сарын дундуур ихэнх нутгаар ус ихтэй аадар...
August 07, 2024
39665
6 сарын 14-ны өдөр бүх нийтээр амардаг болох у...
April 08, 2024
39289
Гамшгийн үед үүрэг гүйцэтгэх техник хэрэгслийн...
May 20, 2024
38952
Ардчилсан намын бүлэг 2024 оны төсвийн тухай х...
August 14, 2024
38632
2024 оны эхний 8 сард 10.6 сая ширхэг сурагчий...
August 27, 2024
37832
Монгол улс паралимпоос таеквондогийн төрлөөр а...
August 30, 2024
37759
Кемпински Хаан Палас зочид буудал эмзэг бүлгий...
April 11, 2024
36914
Ш.Ганболд: Ижийн энтэй эгчдээ хайртай
September 15, 2024
36822
2024 оны эхний 5 сарын байдлаар 44,607 ширхэг...
May 06, 2024
36138
Он гарсаар нийт 44 удаагийн ой хээрийн түймэр ...
April 23, 2024
35325
Туслах багшийн “Чадамжийн гэрчилгээ&rdqu...
September 30, 2024
35186
Энэ сонгуулиар 26 нам, 2 эвсэл иргэдээсээ &quo...
April 29, 2024
34369
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 2023 он...
April 02, 2024
33402
Дөрөвдүгээр сард ихэнх нутгаар олон жилийн дун...
March 26, 2024
33299
Цас орсон эхний өдөр халтирч унаж, гэмтсэн 86 ...
October 21, 2024
31812
"Ойлгоё, найзалъя, бүтээе"
March 21, 2024
29880
Радио поскаст
flicker images