Ирэх сараас эхлэн улирлын томуугийн вакцин хийнэ.

Мэдээ, мэдээлэл
August 01, 2022
624
Бага насны хүүхэд, 65-аас дээш насныхан, жирэмсэн эмэгтэйчүүд, амьсгалын замын болон зүрх судасны тогтолцооны өвчтэй хүмүүс, чихрийн шижин өвчтэй хүмүүс зэрэг зорилтот бүлгийн иргэдэд жил бүр улирлын томуугийн вакцин хийдэг. Өнгөрсөн жилийн тухайд 360 мянган хүн тун вакцин хийж байсан бол энэ жил тоог нь нэмж 500 мянган хүн тун вакцин захиалсан.
11 сараас эхэлж 2 сард дээд цэгтээ хүрдэг улирлын томуугийн эсрэг вакциныг олон улсын байгууллагын дэмжлэгтэйгээр засгийн газар хөрөнгө оруулалтаар татан авахаар болсон гэж Халдварт Өвчин Судлалын Үндэсний төвийн Ерөнхий захирал Ц.Билэгтсайхан хэлэв. 
 Томуугийн вакциныг хийлгэснээс хойш хоёр долоо хоногийн дараа дархлаа тогтож, 1 жилийн туршид ханиад томуунаас хамгаалах бөгөөд хүндрэх, томуугаар өвчилсний дараа бусдад халдаах эрсдэлийг бууруулдаг байна.
Сэтгэгдэлүүд