Г.Занданшатар аа: Бид гуйж, мөргөх ёстой юу?
Улс төр
April 21, 2023
1191
Парламентын засаглал гэдэг хууль тогтоох эрх мэдэл, олонх цөөнхийн үзэл бодлыг хүндэтгэж, хууль өргөн барих процессыг олонх, цөөнх гэлтгүй ялгахгүй УИХ-ын санаачилсан хуулийг авч хэлэлцдэг дэгтэй. Миний бие УИХ-ын гишүүн бүрэн эрхийн хүрээнд өнөөдөр яригдаад буй "Эрдэнэс Тавантолгой" компанийн иргэдээс худалдаж авсан 1072 хувьцааг иргэн бүрт буцаан эзэмшүүлэх тухай УИХ-ын тогтоолыг өргөн барьж, УИХ-аар хэлэлцүүлж чадахгүй байна. Энд ямар ашиг сонирхол явааг ойлгохгүй байна. Хууль тогтоомжид заасан бүх шаардлагыг биелүүлж, УИХ-ын даргад гуравдугаар сарын 23-нд мэдүүлж, одоог хүртэл хэлэлцүүлээгүй байна. Үүнийг би гайхаж, харамсч байна.
Энэ бол УИХ-ын дарга өөрийн эрх хэмжээгээр хэтрүүлж, УИХ-ын гишүүний бүрэн эрхт халдаж байна гэсэн үг. Мөн иргэдийнхээ өмчтэй болох бодлого энэ хүнд таалагдахгүй байна гэж ойлгож байна. Тиймээс та бүхэн ард иргэдэд миний мэдээллийг түгээж өгнө үү. Монгол Улсын иргэн бүр өмчтэй байх нь УИХ-ын дарга Г.Занданшатарт таалагдахгүй байна. Үндсэн хуульд заасан хувийн өмчтэй байх нь нэг даргад таалагдахгүй байна. Цөөнхийн төлөөлөл болсон УИХ-ын гишүүн хууль өргөн барихаар хэлэлцүүлэхгүй байна. Бид гуйж, мөргөх ёстой юм уу?