‘’Монгол, Хятадын барилгын хөрөнгө оруулалтын чуулган 2023" Бээжин хотноо болно.

Мэдээ, мэдээлэл
October 16, 2023
9560
2023 оны 11 дүгээр сарын 07 - ны өдөр зохион байгуулагдах уг чуулганд Монгол Улсын барилгын салбарын Төрийн болон Төрийн бус байгууллагын удирдлагууд, БНХАУ - ын хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгчтэй хамтран ажиллах хүсэлтэй аж ахуйн нэгж байгууллагууд, БНХАУ-ын талаас Монгол Улсын барилга, дэд бүтцийн салбарт хөрөнгө оруулах төрийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгж байгууллагууд, ханган нийлүүлэгчид оролцоно.
Мөн  Монгол Улсын гадаад худалдааны эргэлт 21.2 тэрбум ам.долларт хүрсэн  ба үүний 64 хувийг буюу 12,5 тэрбум ам.долларыг БНХАУ- тай хийсэн худалдаа эзэлж байгаа бөгөөд цар тахлаас хойших дэлхийн геополитик, эдийн засгийн нөхцөл байдал хувьсан өөрчлөгдөж буй энэ цаг үе хоёр орны барилга бүтээн байгуулалтын салбарт эерэг нөлөө, чухал үүрэг гүйцэтгэж байгаа төдийгүй төрийн болон хувийн хэвшлийн хүрээнд хамтын ажиллагаагаа  өргөжүүлэх боломжийг бий болгож байна. 

Энэхүү чуулганд Монгол Улсын барилгын салбарын Төрийн болон Төрийн бус байгууллагын удирдлагууд, БНХАУ - ын хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгч, ханган нийлүүлэгчидтэй хамтран ажиллах хүсэлтэй аж ахуйн нэгж байгууллагууд, БНХАУ-ын талаас Монгол Улсын барилга, дэд бүтцийн салбарт хөрөнгө оруулах сонирхолтой төрийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгж байгууллагууд, ханган нийлүүлэгчид оролцоно. Тус чуулганаар оролцогч талууд санал бодлоо солилцох, бизнесийн гэрээ хэлэлцээр хийх, хөрөнгө оруулалтын боломжуудаа нэмэгдүүлэх, барилгын салбарын эдийн засгийн өсөлтийн тогтвортой орчныг бүрдүүлэхэд түлхэц болно гэж үзэж байна.

Уулзалтын үеэр Монголын барилгын салбарын зах зээл, онцлох томоохон төсөл хөтөлбөрүүдийг танилцуулах илтгэлүүд тавигдаж, Монгол, Хятадын бизнес эрхлэгчдийн B2B уулзалт, “Бизнес аялал” - ыг зохион байгуулж, хоёр талын бизнес харилцаа холбоо, хамтарсан бизнесийг хөгжүүлэхэд онцгой анхааран ажиллах болно. Мөн Монгол Улсаас цөөн тооны аж ахуй нэгжид чуулганы тайзнаа төслийн танилцуулга илтгэл тавих боломжоор хангаж байна. 


 
Сэтгэгдэлүүд