2023 онд нийт 17.7 мянгөн өрх газар тариалан эрхэлж буудай, жимс, хүнсний ногоо тариалжээ

Мэдээ, мэдээлэл
January 17, 2024
11962
Газар тариалангийн салбарт 2023 онд нийт 17.7 мянгөн өрх, 1.6 мянган аж ахуй нэгж, байгууллага үйл ажиллагаа явуулсан байна. Тариалан эрхэлдэг өрхийн 38.2 хувь нь төвийн бүсэд, 20.9 хувь нь хангайн бүсэд, 20 хувь нь баруун бүсэд, 12.4 хувь нь зүүн бүсэд, 8.6 хувь нь улаанбаатар хотод ногдож байна. 
Харин тариалан эрхэлдэг аж ахуй нэгж, байгууллагын 50.5 хувь нь төв, 21.2 хувь хангай, 13.9 хувь баруун, 9.7 хувь зүүн бүсэд, 4.6 хувь нь Улаанбаатар хотод ногдож байгаа талаар Үндэсний статистикийн хорооноос өнөөдөр мэдээллээ. Түүнчлэн х
ураасан хүнсний ногоо өмнөх оноос 59.5 мянган тонн буюу 40 хувиар өсчээ.

 
Сэтгэгдэлүүд