Ирэх сарын 1-нээс хагас коксон нүүрсийг худалдаанд гаргана

Мэдээ, мэдээлэл
September 16, 2025

9 сарын 15-ны өдрөөс  сайжруулсан түлш буюу мидлинг түлшийг 400 цэгээр борлуулж эхэлсэн бол ирэх аравдугаар сарын 1-нээс хагас коксон нүүрсийг худалдаанд гаргана.  Энэ жил 40-45 мянган тонн сайжруулсан түлш буюу мидлинг, 306 мянган тонн хагас коксон түлшийг борлуулалтад гаргахаар төлөвлөж байгааг холбогдох албанаас мэдээллэсэн.
Түүнчлэн иргэд түлш худалдан авахдаа "Сайн" карт болон "Хотула" апплейкшн ашиглан худалдан авалт хийх юм. Энэ талаар дижитал инфосек ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ц.Алтан-Очир хэлэхдээ "иргэд Хотула апплейкшнаас сайжруулсан түлшээ худалдан авах боломж нээгдэж байна. Ингэхдээ Хотула апплейкшнд бүртгүүлж виртуал карт үүсгэж шахмал түлш худалдан авахаас гадна хуучин ашиглаж байсан  "Сайн" картаа давхар ашиглаж болно.
Гар утасны апплейкшнд борлуулалтын 400 цэгийн байршил болон агуулахад хэр хэмжээний шахмал нүүрс байгааг хэрэглэгчид гар утаснаасаа харж болно. Үүнээс гадна  400 цэгийн ажлын цагийн хуваарь, холбогдох дугаарууд байна. 

Сэтгэгдэлүүд