Монгол Улсын нүүрсний экспортын орлого өнгөрсөн онтой харьцуулахад 2 тэрбум гаруй америк доллароор буурсан.
Харин нүүрсний орлогын энэ бууралтыг санхүүгийн системийн гаднаас оруулж ирсэн эх үүсвэр нөхөж байна. Тухайлбал, арилжааны банкнууд 800 гаруй сая ам.долларын гадаад эх үүсвэрийг гаднаас оруулж нөхөж байна. Дээрээс нь Монголбанк төлбөр түргэн гүйцэтгэх чадварыг дэмжих зорилгоор 460 орчим сая ам.долларын хэлцэл хийсэн. Түүнчлэн Хөгжлийн банкны оруулж ирсэн 360 сая ам.доллар мөн эерэг нөлөө үзүүлж байгаа юм. Эдгээр нь нүүрсний орлого дээр дутагдаж байгаа валютын эх үүсвэрийг нөхсөнөөр өнөөдөр валютын нөөц 5.6 тэрбум долларт хүрээд байна гэж Монголбанкны Мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваа хэллээ.