Өнөөдөр Архангай, Булган аймгийн нутаг, Хөвсгөлийн өмнөд, Өвөрхангайн хойд хэсгээр бороо, уулаараа нойтон цас орно

Мэдээ, мэдээлэл
September 22, 2025
74

2025 оны 09-р сарын 23-наас 09-р сарын 27-ныг хүртэлх

цаг агаарын урьдчилсан төлөв:

23-нд нутгийн зүүн хагаст, 24-нд баруун аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсэг, 25-нд баруун аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 26-нд баруун аймгуудын нутгийн өмнөд хэсэг, говийн аймгуудын ихэнх нутгаар хур тунадас орно. Салхи 23-нд говь, талын нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. 23-нд нутгийн зүүн хагаст сэрүүсэх боловч бусад хугацаанд өдөртөө бага зэрэг дулаарч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -2...-7 градус хүйтэн, өдөртөө +7...+12 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +9...+14 градус, өдөртөө +20...+25 градус, бусад нутгаар шөнөдөө +1…+6 градус, өдөртөө +13...+18 градус дулаан байна. 

Сэтгэгдэлүүд