Галлагааны улиралд нийслэлд 382 цэгээр нүүрс борлуулах бөгөөд иргэд “Хотула” аппликейшнээр цахим карт үүсгэж нүүрсээ худалдаж авна.Нүүрсний үнийн тухайд шахмал түлшийг нэг уутыг нь 3750 төгрөг, хагас коксон түлшийг 5000 төгрөгөөр борлуулах урьдчилсан тооцоог гаргаад байна. Мөн энэ жил Чингэлтэй дүүргийн X, XI, XIII хороо, Баянгол дүүргийн XI, XVI хорооны 5000 өрхийг хийн түлшинд шилжүүлэхээр ажиллаж байна гэж албаныхан мэдээллээ.