Тархины харвалтын эсрэг дэлхийн өдөр
Мэдээ, мэдээлэл
October 29, 2025
38
Тархины харвалт гэж юу вэ?
Тархины харвалт гэдэг нь тархины цусны урсгалд асуудал гарснаас тархины аль нэг хэсэг гэмтэхийг хэлдэг. Тархины харвалт хоёр төрлөөр үүсч болно.
1. Тархи руу очиж буй артери бөглөрөх юмуу хаагдсанаас тархины хэсэг хэт удаан цусан хангамжгүй болох
2. Артери хагарч, тархируу эсвэл тархины эргэн тойронд цус алдах
Тархины харвалт хүмүүст хэрхэн нөлөөлдөг вэ?
Тархины харвалтын нөлөө олон хүчин зүйлээс хамаардаг
1. Аль төрлийн харвалт гэдгээс
2. Тархины аль хэсэг, хэр хэмжээгээр хамрагдсан
3.Тархины харвалтыг хэр түргэн эмчилсэн гэх мэт
Тархины харвалттай хүмүүст тархины чухал үйл ажиллагаанууд алдагддаг. Жишээ нь, зарим хүмүүс хэсэгчлэн саажилттай болох эсвэл ярьж чадахгүй болдог. Тархины харвалт нь дэл
хийн хэмжээнд нас баралт, хөдөлмөрийн чадвар алдалтын тэргүүлэх шалтгааны нэгд тооцогддог.
Хэн нэгэн тархины харвалт болж буйг хэрхэн мэдэх вэ?
Тархины харвалтын шинжүүдийг санах хялбар арга байдаг. Зовиур ихэнхдээ огцом илэрдэг. Хурдан гэдэг үгийг буюу 'FAST' гэдэг үгийг бодох хэрэгтэй. (өөрөөр хэлбэл эмчилгээг хурдан хийлгэх ёстой гэсэн утгатай). Үүний үсэг бүр нь хайх ёстой шинж тэмдгүүд ба хийх ёстой зүйлийг илэрхийлдэг.
1. Face- Тухайн хүний нүүр хоёр талдаа адилгүй, эсвэл нэг тал нь унжсан байна уу?
2.Arm- Тухайн хүний 1 эсвэл хоёр гар нь суларч эсвэл бадайрч байна уу? Хоёр гарыг атгуулж үзэхэд 1 гар нь сул, унжиж байна уу?
3. Speech- Тухайн хүнд ярианы бэрхшээл үүссэн байна уу? Хоолой нь хачин сонсогдож байна уу?4. Time- Хэрвээ та тархины харвалтын эдгээр шинжүүдийн аль нэгийг ажиглавал түргэн тусламж дуудаарай (103). Та түргэн арга хэмжээ авах хэрэгтэй. Эмчилгээ эрт эхлэх тусам, эдгэх боломж илүү дээр байдаг.
Харвалтыг хэрхэн эмчилдэг вэ?
Зөв эмчилгээ нь тухайн хүн аль төрлийн харвалтаар өвчилснөөс хамаардаг. Аль төрөл вэ гэдгийг мэдэхийн тулд та тухайн хүнийг эмнэлэгт маш түргэн хүргэх хэрэгтэй. Эмнэлэгт, эмч нар харвалтыг оношлох шинжилгээнүүд хийж, аль төрлийн харвалт вэ гэдгийг илрүүлнэ. Үүнд дүрс оношилгооны шинжилгээнүүд болох КТ шинжилгээ юмуу СРТ (MRI) орох ба эдгээр нь тархины зургийг гаргадаг. Бусад дүрс оношилгооны шинжилгээнүүд нь судас эсвэл зүрхийг хардаг
Артерийн бөглөрлөөс шалтгаалсан харвалттай хүмүүс: Бөглөрсөн артерийг буцаан нээх эмчилгээнүүд хийлгэж болно. Эдгээр эмчилгээ нь тархины харвалт эдгэрэхэд тусалдаг. Цусны бүлэн шинээр үүсэхээс сэргийлэх эмчилгээнүүд хийлгэж болно. Эдгээр эмчилгээ нь дахиж харвалт үүсэхээс сэргийлэхэд тусална. Цус алдалтын шалтгаант тархины харвалттай хүмүүс: Тархинд эсвэл түүний эргэн тойрон дахь цус алдалтаас шалтгаалсан гэмтлийг бууруулах эмчилгээ хийлгэж болно. Цус алдалтыг нэмэгдүүлэх эмүүдийн хэрэглээг зогсоох эсвэл бага тунгаар хэрэглүүлэх. Судсыг эмчлэх мэс засал эсвэл ажилбар хийж илүү их цус алдахаас сэргийлж болно (үүнийг хүн бүрт хийх боломжгүй байж болно)
Тархины харвалтаас сэргийлж болох уу?
Тархины харвалтын олон тохиолдлоос сэргийлж болдог ч бүгдээс нь сэргийлэх боломжгүй юм. Та харвалтаар өвдөх эрсдэлийг ихээр буулгах боломжтой. 1. Эмээ тогмол уух 2. Амьдралын хэв маягаа өөрчлөх 3. Уух алкохолийн хэмжээг хязгаарлах