Өнгөрсөн онд осол, гэмтлийн улмаас 142 мянга 600 гаруй хүн гэмтэж, 2920 хүн амь насаа алдсан байна.

Мэдээ, мэдээлэл
April 29, 2019
1164
     Өнгөрсөн онд осол, гэмтлийн улмаас 142 мянга 600 гаруй хүн гэмтэж, 2920 хүн амь насаа алдсан байна. Энэ нь өдөрт 7-8 хүн осол, гэмтлийн улмаас амиа алдаж, дайн байлдаанд нэрвэгдсэн орныхтой дүйх хэмжээнд хүрсэн гэсэн үг юм. Зөвхөн зам, тээврийн ослоор 20 мянга 300 гаруй хүн гэмтэж, 529 хүн амь насаа алджээ. 
     Мөн өнгөрсөн онд 375 хүүхэд зам, тээврийн осолд өртсөний 52 нь эндсэн байна.  6500 орчим хүн түлэгдсэний 67 хувь нь 0-15 насны хүүхэд бөгөөд 33 нь нас баржээ.  
      Осол, гэмтэл иргэдийн эрүүл мэнд, амьдралыг бусниулж,  нийгэм, эдийн засагт асар их хохирол учруулж байгааг Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэлэв. Статистик тоо баримтууд нь ажлын үр дүн муу, осол, гэмтлээс сэргийлэх ажил хангалтгүй байгаагийн илрэл гэж ерөнхий сайд онцоллоо. 

Тиймээс 
 осол, гэмтэл буурахгүй байгаа шалтгаануудыг зөв тогтоох, хоорондоо уялдаатай ажиллах, осол, гэмтлээс сэргийлэх боловсрол, дадал олгох, хүүхдэд ээлтэй, аюулгүй орчин бүрдүүлэх, иргэд эрүүл мэндээ хамгаалж, үр хүүхдээ осол, гэмтэлд өртөхөөс сэргийлэх үүрэг, хариуцлагаа биелүүлж байх нь чухлыг тэмдэглэлээ. 
    Түүнчлэн 
 Монгол Улсын Засгийн газар 2002 оноос хойш “Осол, гэмтлээс сэргийлэх” үндэсний хөтөлбөр, хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө гарган ажиллаж байгаа ч осол, гэмтлийн тоо буурахгүй, харин ч ихсэх хандлагатай байгааг албаныхан хэлж байгаа юм. 
Сэтгэгдэлүүд