Европын сэргээн босголт, хөгжлийн банк он гарсаар 70 сая еврогийн санхүүжилтийг манай улсад олгожээ.

Мэдээ, мэдээлэл
May 27, 2019
1315

Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр Европын сэргээн босголт, хөгжлийн банкны дэд ерөнхийлөгчийг хүлээн авч уулзлаа. 
Уулзалтын эхэнд ерөнхий сайд өнгөрсөн 20 гаруй жилийн хугацаанд Европын сэргээн босголт, хөгжлийн банк Монгол Улсын хувийн хэвшлийг хөгжүүлэхэд 1.7 тэрбум евро зарцуулсанд талархаж байдгаа илэрхийллээ.

Европын сэргээн босголт, хөгжлийн банк Монгол Улсад энэ он гарсаар 70 сая еврогийн санхүүжилт хийсэн бөгөөд хөдөө орон нутагт хэд хэдэн төсөл, хөтөлбөр хэрэгжүүлнэ гэдгээ банкны дэд ерөнхийлөгч Алейн Пилоу хэлэв.

Хамтын ажиллагаанд чухал байр суурь эзлэх Улаанбаатар-Дархан чиглэлийн замын шинэчлэлийн ажлыг товлосон хугацаанд нь дуусгах ёстой гэдэгт талууд санал нэгдэв. Цаашид уул уурхайн салбарын засаглалыг сайжруулах, дэд бүтэц, хөдөө аж ахуйн боловсруулах үйлдвэр, газар тариалан, мал аж ахуй, эрчим хүч, дулаан хангамж, аялал жуулчлал зэрэг чиглэлээр хамтран ажиллах талаар санал солилцжээ. 

Сэтгэгдэлүүд