Дэлхийн анхны модон хиймэл дагуул

Чөлөөт сэдэв
May 30, 2024
19426

Японы эрдэмтэд дэлхийн анхны модон хиймэл дагуулыг амжилттай бүтээснээ Мягмар гаригт мэдэгдлээ. "LignoSat" нэртэй, шоо хэлбэртэй жижигхэн хиймэл дагуулыг "SpaceX" пуужингаар есдүгээр сард хөөргөхөөр төлөвлөж байна. "LignoSat" гэдэг нь мод, хиймэл дагуул гэсэн хоёр үгийн холимог юм байна. 
Киотогийн их сургууль, Сүмитомо ойн аж ахуйн компанийн дөрвөн жилийн хамтарсан хүчин чармайлтын үр дүн нь энэ байгаль орчинд ээлтэй, зардал багатай модон хиймэл дагуул юм. Модон хиймэл дагуул нь ашиглалтын төгсгөлд дэлхийн агаар мандалд байгаль орчинд ээлтэй байдлаар шатна. Ердийн хиймэл дагуулууд нь хөнгөн цагааны ислийн тоосонцор үүсгэж, байгаль орчинд сөргөөр нөлөөлдөг. Шинэ хиймэл дагуул нь байгалийн тогтвортой нөөц болох модыг ашиглах боломжийг нээж байгааг зохион бүтээгчид онцолжээ.
"LignoSat" нь хааш хаашаа 10 см хэмжээтэй бөгөөд замбага модон хавтангийн зузаан нь 4-5.5 миллиметр юм. Харин хүрээг нь хэсэгчлэн хөнгөн цагаанаар хийжээ. Мөн зарим хэсэгт нь нарны зай хураагуур нааснаар нийт жин нь нэг кг орчим болсон байна. Хийцийн хувьд ямар ч эрэг боолт, наалдамхай материал ашиглаагүй гэнэ. 

Сэтгэгдэлүүд