Энэ сарын дундуур ихэнх нутгаар ус ихтэй аадар бороо орох төлөвтэй байна

Мэдээ, мэдээлэл
August 07, 2024
10882

Баруун аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар ОЖД–аас дулаан, хур тунадас нийт нутгаар ОЖД–ийн орчим байх төлөвтэй байна. 

Нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүлч, хоёрдугаар арав хоногийн эхэн болон дунд үе, гуравдугаар арав хоногийн эхээр ихэнх нутгаар бороо, зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орж, салхи борооны өмнө түр зуур ширүүсч болзошгүй байна.

Төвийн аймгуудын нутгаарЭнэ сард агаарын дундаж температур нийт нутгаар ОЖД–аас дулаан, хур тунадас Хөвсгөлийн баруун, Архангайн ихэнх хэсгээр ОЖД–ийн орчим, бусад нутгаар дунджаас ахиу орох төлөвтэй байна. Агаарын температур  нэгдүгээр арав хоногийн дундаас хоёрдугаар арав хоногийн дунд үе хүртэл ихэнх нутгаар ОЖД–аас 1–6°С–аар дулаан байх буюу зарим үед өдөртөө 30 градус давж халах төлөвтэй байна.

Нэгдүгээр арав хоногийн эхэн, хоёдугаар арав хоногийн эхэн болон сүүлч үеүдэд ихэнх нутгаар бороо, зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орж, салхи борооны өмнө түр зуур ширүүсч болзошгүй байна.

Зүүн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур Хэнтийн ихэнх хэсгээр ОЖД–аас дулаан, бусад нутгаар дунджийн орчим, хур тунадас нийт нутгаар ОЖД–аас ахиу орох төлөвтэй байна. 

Нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүлч, хоёрдугаар арав хоногийн дунд болон сүүлч үеүдэд ихэнх нутгаар бороо, зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орж, салхи борооны өмнө түр зуур ширүүсч болзошгүй байна.

Говийн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар ОЖД–ийн орчим, хур тунадас нийт нутгаар дунджаас ахиу орох төлөвтэй байна. 

Нэгдүгээр арав хоногийн дунд үед зарим газраар бороо, хоёрдугаар арав хоногийн дунд үе болон гуравдугаар арав хоногийн дунд болон сүүлч үеүдэд ихэнх нутгаар дуу цахилгаантай аадар бороо орж, салхи борооны өмнө түр зуур ширүүсч болзошгүй байна.

ЗӨВЛӨМЖ: Энэ сард агаарын дундаж температур баруун болон төвийн аймгуудын нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр олон жилийн дунджаас дулаан байх бол төв, зүүн, говийн аймгуудын нутгаар хур тунадас дунджаас ахиу орох төлөвтэй байна. Ялангуяа нэгдүгээр арав хоногийн дунд үеэс хоёрдугаар арав хоногийн дунд үе хүртэл ихэнх нутгаар харьцангуй дулаан буюу зарим үед өдөртөө 30 хэмийг давж халах төлөвтэй байгаа бөгөөд хоёрдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар ус ихтэй аадар бороо орох магадлал өндөр байна. Иймд томоохон голуудын сав дагуу суурьшиж буй малчид, тариаланчид, аялал зугаалгаар явж байгаа иргэд үер ус, мөндөр, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байж, тухайн үеийн нарийвчилсан урьдчилсан мэдээг цаг тухай бүрт нь авч ашиглахыг зөвлөж байна. 

Сэтгэгдэлүүд