Он гарсаар нийт 44 удаагийн ой хээрийн түймэр гарчээ

Мэдээ, мэдээлэл
April 23, 2024
23160
Он гарсаар улсын хэмжээнд нийт 44 удаагийн ой хээрийн түймэр бүртгэгдсэний дийлэнх нь зүүн бүсд гарчээ.  Ой хээрийн түймрийн тоо өнгөрсөн оны мөн үеийнхээс 16 орчим хувиар нэмэгдсэн. Цаг уурын байгууллагаас өгч байгаа мэдээллээр зүүн аймгуудын нутгийн ихэнх хэсэг, тэр дундаа хойд хэсгээр хуурайшилтийн зэрэг өндөр байна. Тиймээс  малчид болон иргэд хээр хөдөө явахдаа ил задгай гал гаргахгүй байх, үнс нурмаа бүрэн унтрааж байхыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна. 
Түүнчлэн Онцгой байдлын ерөнхий газраас хаврын хуурайшилт, ойн хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх зорилгоор “Хараад суух биш хамтдаа сэргийлэе” нөлөөллийн аян өрнүүлж байна. Ингэснээр малчид болон иргэдэд ой хээрийн түймрийн хор уршиг, анхаарал болгоомжтой байх талаар тогтмол зөвлөгөө мэдээлэл өгч ажиллаж байна. 
Сэтгэгдэлүүд