Баруун салаа ДАШЧАГЛИН хийдийн лам нар уртын жарзангаас ирлээ
Мэдээ, мэдээлэл
August 15, 2026
53
Буддын шашны тэр дундаа нууц тарнийн ёсонд жод лүйжин бясалгалыг гүйцэтгэхээр лам нар хөдөө аглаг чимээгүй газар, хүүрийн газар, булгийн эхээр олон хоног жодгор майхантай явж бүтээл хийх уламжлалт зан үйлийг Уртын жарзанд гарах гэдэг. Баруун салаа ДАШЧАГЛИН хийдийн лам нар Тойног бурханы нямба бясалгал буюу 134 хоногийн уртын жарзанд гарч үйлээ гүйцээгээд өнөөдөр гадааллаа.