25-р эмийн сан, 10,1-р хорооллын айл өрхүүдийн хэрэглээний халуун усыг хязгаарлана

Мэдээ, мэдээлэл
June 26, 2019
948
Нийслэлд дулаан хангамжийн шугам тоноглолын засварын ажил үргэлжилж байна. Үүнтэй холбоотойгоор өнөөдрөөс эхлэн 25-р эмийн сан, Улаанбаатар далас, 10, 1-р хороолол, СОТ, 3-р хорооллийн эцэс, Нар хажид сүм, Шинэ гэмтлийн эмнэлэг, Техник импорт ХХК, Тэмүүлэл, Сайхан булган хотхон, Говь саун, 4-р хороолол 111,112 орчим засвар хийнэ. Энэ үеэр хэрэглээний халуун усыг хязгаарлана гэж Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК мэдээллээ.
Сэтгэгдэлүүд