100 айлын авто замыг хэсэгчлэн хаана

Мэдээ, мэдээлэл
July 01, 2019
1727
100 айлын 1,6 км замын өргөтгөл шинэчлэлтийн ажил эхэлж байгаатай холбоотойгоор 32-ын тойргоос 100 айлын уулзвар хүртэлх авто замыг 3 хэсэгт хуваан хэсэгчлэн хааж, зам барилгын ажлыг эхлүүлэх гэж байна.
32 тойргоос Хангай хотхон хүртэлх 0,3 км замыг 06-р сарын 28- ны өдрөөс 07-р сарын 10 хүртэл, Хангай хотхоноос УБЕГ хүртэлх 0,6 км замыг 07-р сарын 15-ны өдрөөс 07-р сарын 28 хүртэл, УБЕГ-аас 100 айлын уулзвар хүртэлх 0,7 км замыг 07-р сарын 28-ны өдрөөс 08-р сарын 15 хүртэл тус тус хааж авто замын өргөтгөл шинэчлэлийн ажлыг хийнэ.

Уг зам засварын ажлын дараа

✔ Явган хүний зам тавих 2.25 метр 

✔Ногоон байгууламж замын хоёр талдаа тус бүр 1 метр

✔Зам дагасан гэрэлтүүлгийн ажил .

✔Нийтийн эзэмшлийн зам талбайд 4 төлбөртэй зогсоол байгуулах зэрэг ажлууд хийгдэнэ. Үүнд нийтдээ 3,5 тэрбум зарцуулна гэж Нийслэлийн удирдлагууд өнөөдөр мэдээллээ.

Сэтгэгдэлүүд