Ахмад настангуудын хэрэглэдэг зүрх судасны эмийг 34%-81% хувиар, тархины цусан хангамжийг сайжруулах эмийг 60 хүртэлх хувиар хөнгөлжээ.

Мэдээ, мэдээлэл
July 04, 2019
1426
Энэ онд даатгуулагчдад олгох эмийн үнийн хөнгөлөлтөд эрүүл мэндийн даатгалын сангаас 33,9 тэрбум төгрөгийг зарцуулахаар төсөвлөсөн бөгөөд улсын хэмжээнд 1026 даатгалын гэрээ бүхий эмийн сангаар дамжуулан эмийн үнийн хөнгөлөлтийн үйлчилгээг үзүүлж байна. Шинэчилсэн жагсаалтаар зүрх судасны эмгэг, даралт бууруулах, ходоод элэг, цөсний өвчний үед зонхилон хэрэглэх болон тархины цусан хангамж сайжруулах зэрэг өргөн хэрэглээний 62 нэрийн эмийн хөнгөлөлтийн хувь хэмжээг нэмж, 17 нэрийн эмийг шинээр нэмж, эм ханган нийлүүлэх байгууллагуудтай эмийн үнийг бууруулах талаар уулзалт хийснээр 58 нэрийн эмийн үнийн дээд хязгаарыг бууруулжээ.
Ингэснээр даатгуулагчийн хувиасаа төлөх төлбөрийн хэмжээ багасан, учирч болзошгүй санхүүгийн эрсдэлийг бууруулсан гэсэн үг юм.
Эрүүл мэндийн салбарын 8/20 зорилтод “Ахмад настны зонхилон хэрэглэдэг эмийн үнийг 80 хүртэл хувиар хөнгөлөх”-өөр тусгасан. Энэхүү зорилтын хүрээнд нийт 120 нэрийн эмийн хөнгөлөлтийг нэмэгдүүлж, үнийг бууруулаад байна. Ялангуяа ахмад настангуудын хэрэглэдэг зүрх судасны эмийг 34%-81% хувиар, тархины цусан хангамжийг сайжруулах эмийг 60 хүртэлх хувиар тус тус хөнгөлсөн байна.

 
Сэтгэгдэлүүд