Санал болгох
Маргааш тэгш буюу 0, 2, 4, 6, 8-аар төгссөн улсын дугаартай автомашинууд замын хөдөлгөөнд оролцоно.
Харин ням гарагт сондгой тоогоор төгссөн дугаартай автомашинууд замын хөдөлгөөнд оролцох юм.
Хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор наймдугаар сарын 24, 25, 31, есдүгээр сарын 1-ний амралтын өдрүүдэд тээврийн хэрэгслийн улсын дугаарын сүүлийн оронг тэгш, сондгойгоор ангилан замын хөдөлгөөнд оролцуулж байгаа юм.
Дугаарын хязгаарлалт 08:00-20:00 цаг хүртэл үргэлжилнэ.