Амбулторийн үзлэгийн 10 орчим хувийг томуу, томуу төст өвчнөөр өвчилсөн хүүхдүүд эзэлж байна

Мэдээ, мэдээлэл
January 03, 2020
1668

Өнөөдрийн байдлаар Нийслэлд үйл ажиллагаа явуулж буй улсын эмнэлгүүдийн амбулаторийн үзлэгийн арав орчим хувийг томуу, томуу төст өвчнөөр өвчилсөн хүүхдүүд эзэлж байна. Үзлэгийн хувь  5 буюу түүнээс дээш гарвал дэгдэлт гэж үзэн арга хэмжээ авдаг. Тиймээс Эрүүл мэндийн яам энэ сарын 13-нд дуусах ёстой байсан сурагчдын улирлын амралтыг сунгуулах саналаа холбогдох газруудад хүргүүлжээ.
Түүнчлэн томуугаар 0-3 насныхан өвчилж хүндрэх нь элбэг байна. Тиймээс нийт эцэг эхчүүд асран хамгаалагчдад хандаж томуу, томуу төст өвчний идэвхжилийн үеэр хүүхдийг ханиад томуугийн халдвар авахаас урьдчилан сэргийлэхийг зөвлөж байна. Тодруулбал гэрээр хүүхдийн асаргаа сувилгааг сайжруулах, дархлааг дэмжих, ханиадтай хүнээс тусгаарлахыг зөвлөж байна. Мөн дур мэдэн эм тариа хэрэглэх зэргээс шалтгаалж хүндэрсэн хойно нь эмнэлэгт хандах тохиолдол байгааг хүүхдийн эмч нар онцолж байгаа юм. 

 

Сэтгэгдэлүүд