Санал болгох
УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Тэтгэврийн зээлийг төрөөс нэг удаа төлөх тухай Засгийн газраас өргөн мэдүүлсэн хуулийн төслийг эцэслэн баталлаа. Ингэснээр зургаан сая хүртэлх тэтгэврийн зээлийг төрөөс нэг удаа чөлөөлж, тэтгэврийн зээлгүй ахмадуудад 1 сая төгрөгийн ваучер тараахаар боллоо. Цаашид тэтгэврийн зээлийн олголтыг хязгаарлаж, жилд нэг удаа зургаан сараас дээшгүй хугацаанд олгодог болж байна. Хууль батлагдсантай холбогдуулан, “Эрдэнэс Монгол” компаниас Хөгжлийн банкаар баталгаа гаргуулах замаар бонд гаргаж, сар шинээс өмнө тэтгэврийн зээлийг тэглэх үйл ажиллагааг зохион байгуулах юм.