Санал болгох
БНХАУ-ын Хубэй мужийн Үхань хотод энэ сарын 02-ны өдөр шалтгаан тодорхойгүй уушигны хатгалгаа өвчний тохиолдол бүртгэгдэж, 06-ны өдрийн байдлаар Хонконг, Сингапурт нэмж бүртгэгдээд байна. Тус улсын эрүүл мэндийн байгууллага өвчний шалтгаан, эх сурвалжийг тогтоохоор ажиллаж байгаа бөгөөд энэхүү өвчин нь шувууны томуу, мэрскоронавирүс биш болох нь батлагдсан. Иймд ЭМЯ, МХЕГ, ХӨСҮТ, ЗӨСҮТ зэрэг байгууллагууд хамтарсан эрсдэлийн үнэлгээг хийж, эрсдэлийн түвшин “дунд” зэрэг, идэвхжлийн 1 зэрэгтэй байна гэж үнэлэн урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч эхэлсэн.
Мэргэжлийн хяналтын байгууллагаас дараах урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлж эхлээд байна.