Угаарын хий мэдрэгчийг түгээх ажил дүүргүүдэд явагдаж нийт 18186 айл өрхүүдэд суурилуулж, 90 хувийн гүйцэтгэлтэй байна. Мөн 39984 ширхэг гарын авлага хэвлүүлэх зардлыг дүүргүүдийн Засаг даргын нөөц хөрөнгөнөөс шийдвэрлүүлж, айл өрхүүдэд тарааж ажиллажээ. Угаарын хий мэдрэгчийг байшин гэрийн таазанд байршуулах бөгөөд, граж болон гал тогоо, үүдний өрөөнд болон тоос шороо ихтэй газар байршуулахыг хориглох аж. Угаарын хийн ялгарал аюултай хэмжээнд илэрсэн тохиолдолд улаан гэрэл анивчиж дохио дуугарах бөгөөд тэр үед иргэд агаарын солилцоо явуулах, түргэн дуудах зэрэг арга хэмжээнүүдийг авах аж.