Та Санта-Клауст итгэдэг үү

Мэдээ, мэдээлэл
December 28, 2018
1393
Баруун Өмнөд Английн Эксетер их сургуулийн мэргэжилтнүүд 1200 хүний дунд Санта Клауст итгэдэг эсэх талаар судалгаа явуулжээ.  Уг судалгаараар насанд хүрсэн хүмүүсийн гурван хүний нэг буюу 34 хувь урьдын адил өвлийн шидтэнд итгэхийг хүсдэг бол харин 50 хувь нь түүнд итгэхээ больсон гэж хариулжээ.

Санал асуулгад оролцогсод дунджаар найман наснаасаа хойш өвлийн шидтэнд итгэхээ больжээ. Үүний шалтгаан нь  ихэвчлэн эцэг эхийн алдаанаас болсон байдаг байна. Тухайлбал, Санта-Клаусын бичгийн хэв эцэг эхийнх нь бичгийн хэвтэй адилхан байсан, эсвэл тэд бэлгээ эцэг эхийнхээ өрөөнөөс олсон зэрэг алдаанаас болсон байна. Харин зарим нь Санта-Клаус тийм олон бэлгийг ганцаараа хүргэж чадахгүй эсвэл тэр байшингийн яндангаар тийм амархан орж чадахгүй гэдгийг өөрсдөө таамаглаж мэджээ.

Санал асуулгад оролцогсдын дийлэнх нь буюу 65 орчим хувь нь үнэнийг мэдсэнийхээ дараа эцэг эхдээ үнэмшсэн дүр үзүүлдэг байсан гэнэ. Харин ил болсон нууц эцэг эхдээ итгэх итгэлийн түвшинд нөлөөлөөгүй гэж 56 хувь нь хариулсан байна. Тэгвэл 30 хувь нь эсрэгээр томчуудад итгэх нь багассан гэсэн бол 15 хувь нь өөрсдийгөө эцэг эхдээ хууртагдсан гэдгээ мэдэрчээ. Харин 10 хувь нь маш их уурласан гэж хариулсан байна.

Хэдийгээр хүүхэд насандаа хууртагдсан ч санал асуулгад оролцогсдын 72 хувь нь хүүхдүүддээ Санта-Клаусын тухай ярьж өгдөг гэнэ. Хэрэв хүүхдүүд нь Санта-Клаус жинхэнээсээ байдаг уу гэж асуувал санал асуулгад оролцогсдын 41 хувь нь үнэнийг хэлдэг гэсэн бол 31 хувь нь байдаг гээ итгүүлэхийг оролддог гэж хариулжээ. 
Сэтгэгдэлүүд