Анхны унадаг дугуй дөрөөгүй байжээ

Чөлөөт сэдэв
January 28, 2020
3713
Одоогоос 200 орчим жилийн өмнө унадаг дугуйг зохион бүтээсэн түүхтэй. Анхны дугуйнд дөрөө байхгүй байсан бөгөөд дугуйн дээр сууж хөлөөрөө жолооддог байсан гэнэ. Харин 1839 онд Шотландын зохион бүтээгч Киркпатрик Макмиллан дөрөөтэй унадаг дугуй бүтээсэн байна. Унадаг дугуй ба уурын тэрэгт хонх хийж замын хөдөлгөөнийг зохицуулж байжээ. Түүнчлэн хүмүүс унадаг дугуйг янз бүрийн хэлбэрээр хийх болсон бөгөөд  урд дугуй нь том, хойд дугуй нь жижиг хэлбэртэй, эсвэл ганцхан дугуйтай гэх мэтээр олон янз байсан байна. Харин орчин үеийн унадаг дугуй гинжин холбоостой, дугуй нь резинэн бүрхүүлтэй болжээ.
Сэтгэгдэлүүд