Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 13 хүнийг тусгаарласан байна

Мэдээ, мэдээлэл
January 29, 2020
1599

ХӨСҮТ-өөс Монгол Улсын иргэнээс коронавирусийн халдвар илэрсэн гэх мэдээллийг үгүйсгэж, ташаа болохыг залруулсан. Австралийн талаас өгсөн мэдээллээр Монгол Улсын иргэн коронавирусийн халдваргүй болох нь тогтоогдсон байна.
Түүнчлэн өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 13 хүнийг тусгаарлаж, 14 хүний онош үгүйсгэгджээ. Хонгконг болон Архангай, Ховд, Хэнтий, "Дэрэн" хөлбөмбөгийн клубын хүүхдүүд болон Бээжингээс ирсэн зорчигчдоос коронавирусийн шинж тэмдэг илрээгүй байна. 

Сэтгэгдэлүүд