БНХАУ-ын Ухань хотод хөл хорионд орсон Монголын 31 оюутныг эх орондоо авчрах хүсэлтийг БНХАУ-ын тал хүлээн авч,манай улсын агаарын тээврийн хөлгийг хоёрдугаар сарын 1-нд хүлээж авахаа мэдэгдсэн. Ингээд МИАТ” ТӨХК-ийн тусгай үүргийн онгоц өчигдөр шөнийн 00.30 цагт “Чингис хаан” нисэх онгоцны буудлаас Ухань руу хөөрч монгол оюутнуудаа аваад өглөө эх орондоо газардлаа.
Ер нь шинэ коронавирусын дэгдэлт, хэт хурдацтай тархалттай холбоотойгоор өвчин анх гарсан голомт болох Ухань хотоос, тэрчлэн БНХАУ-ын хөл хорио тогтоосон бүс нутгаасиргэдээ эргүүлэн татах ажил дэлхий даяар өрнөж байна.
Оюутнуудыг ХӨСҮТ-д тусгаарлах ажиллагаа одоо явагдаж байна.