Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн байдлын зэргийг гуравдугаар сарын 30-ныг хүртэл сунгалаа.

Мэдээ, мэдээлэл
February 19, 2020
1664

        Өнөөдрийн байдлаар дэлхийн 26 оронд шинэ коронавирусийн халдвар тархсанаас 73 мянга гаруй өвчилж 1,873 хүн нас бараад байна. 

   Шинжээчид БНХАУ-ын цагаан сарын баяр энэ өвчнийг тархахад нөлөөлсөн гэж үзэж байгаа. Энэ өвчний дамжих зам одоог хүртэл тодорхойгүй байна. ДЭМБ-аас энэ өвчний эсрэг авсан арга хэмжээнийхээ хүчийг сулруулахгүй байхыг анхааруулж байгаа. 

   Манай улсаас хятадад аялаж, ажиллаж, амьдарч байгаад ирсэн 179 иргэнийг тусгаарлан шинжилгээ хийсэн. УОК-ын ажлын хэсгээс коронавирусийн халдвар Монголд орж ирэх өндөр эрсдэлтэй гэдэг үнэлгээ хийсэн. Сэжигтэй тохиолдлуудыг өвчний нууц үе буюу 28 хоног тусгаарлаж байгаа. 
Засгийн газар өнөөдрийн нөхцөл байдлыг авч үзээд гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжих шийдвэрийн хугацааг 3 дугаар сарын 30 хүртэл сунгалаа. 
    
Гуравдугаар сарын 2-н хүртэл хичээл, сургууль ямар дэглэмээр явсан яг түүгээрээ л үргэлжилнэ. Хорио тавьсны дараа алдсан хугацаагаа нөхөхийн тулд Бямба гарагуудад хичээллэнэ. Мөн төгсөх ангийнхы хичээлийг яаж зохицуулахаа ярилцаж байгаа. 
   
Одоогоор УОК болон Засгийн газар дээр хот хоорондын хөдөлгөөнийг хаах тухай яригдаагүй байна. Зарим аймгууд өөрсдөө тийм шийдвэр гаргасан гэдэг мэдээлэл аваад байна. Ийм шийдвэрийг аймгууд дангаараа биш Зам тээвэр, хөгжлийн сайдтай харилцан зөвшилцөж байж гаргах ёстой байдаг. 
     
Спорт заал, фитнесүүдийг хаах шийдвэр гаргаагүй. Аливаа өвчлөлийн үед биеийн дархлаа сайн байх нь чухал. Спорт заалуудад олон нийтийн хамарсан тэмцээн, уралдаан зохион байгуулж болохгүй. Найз нөхдөөрөө цуглаад дасгал хийж, тоглохыг албан ёсоор хориогүй. 

      Хил гаалиа хааж байгаа явдал ганцхан Монголд ч биш дэлхийн эдийн засагт нөлөөлж эхэлсэн. БНХАУ хорио цээрийн хугацаагаа гуравдугаар сарын 28-н хүртэл сунгасан. Тэгэхээр нүүрний экспорт зөвхөн манайхаас бус хятадын талаас хамааралтай болчихоод байна гэлээ. 

Сэтгэгдэлүүд