COVID 19-өөс шалтгаалж төсвийн орлого 210-аад тэрбумаар буурсан ч төсөвт тодотгол хийхгүй

Мэдээ, мэдээлэл
February 28, 2020
1493
Сангийн сайд Хүрэлбаатар засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар мэдээлэл хийлээ. 
Тэрээр 
Засгийн газрын хуралдаанаас коронавирусийн улмаас өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэн нөхцөл байдлын үеэр эдийн засгаа дэмжих 8-9 заалттай Засгийн газрын тогтоолыг танилцууллаа.

Тогтоолд нэгдүгээрт: нүүрс, газрын тос болон бусад ашигт малтмалыг Монгол Улсын хилээр эрүүл ахуй, хорио цээрийн нөхцөл шаардлагыг хангаж экспортлохоор боллоо. Ачаа тээвэр эрхэлж байгаа жолооч хамгаалалтын хувцастай, машин нь ариутгалын нөхцөлтэй, хилээр гарсан өдрөө буцаж орсон байх зэрэг шаардлагыг тавих юм байна. 

Хоёрдугаарт: өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэн хугацаанд нийгмийн даатгалын шимтгэлийг төлж чадаагүй тохиолдол оногддог алданги, торгуулийг авахгүй. 
Гуравдугаарт: хорио цээрийн хугацаанд зах, худалдааны төв, үйлчилгээний газруудад худалдаа, үйлчилгээний чиглэлээр түрээслүүлсэн татвар төлөгчийн түрээсийн орлогод ногдуулсан татварыг нэг удаа чөлөөлөх хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр болсон. Гэхдээ энэ нь зөвхөн түрээсийн төлбөрөө буулгасан түрээслүүлэгчдэд зориулагдсан. Дээр нь улсын болон орон нутгийн төсвийн санхүүжилтээр гүйцэтгэсэн бараа, ажил үйлчилгээний авлагатай бол түүнийг улсын болон орон нутгийн татварын өртэй нийцүүлэн суутгахаар тус тус тогтоолд тусгажээ.

Сэтгэгдэлүүд