Автобензин, дизель түлшний үнэ 180-300 төгрөгөөр буурчээ

Мэдээ, мэдээлэл
April 15, 2020
1584

 

Жижиглэнгийн үнийн хувьд Хангайн бүсийн Орхон, Сэлэнгэ аймгууд дахь А-80 автобензин 250-270 төгрөг, АИ-92 автобензин 280-310 төгрөг, АИ-95 автобензин 130 төгрөг, дизелийн түлш 300 төгрөгөөр тус тус буурсан бол Төвийн бүсийн Улаанбаатар хот дахь А-80 автобензин 270 төгрөг, АИ-92 автобензин 250 төгрөг АИ-95 автобензин 180 төгрөг, дизелийн түлш 190 төгрөгөөр буурсан бол Зүүн бүсийн Дорнод аймаг дахь А-80 болон АИ-92 автобензин тус бүр 300 төгрөг, АИ-95 автобензин 150 төгрөг, дизелийн түлш 300 төгрөгөөр тус тус буурсан байна.

Улаанбаатар хот дахь зарим компаниудын жижиглэнгийн үнийн хувьд

  • "Сод Монгол" ХХК ", "Магнай Трейд", "Петровис" ХХК-ийн А-80 автобензин 270-310 төгрөг,
  • "Шунхлай групп" ХХК, "Сод Монгол" ХХК", "Магнай Трейд", "Петровис" ХХК-ийн АИ-92 автобензин 250-300 төгрөг,
  • АИ-95 автобензин 180 төгрөг,
  • Дизелийн түлш 190-320 төгрөгөөр тус тус буурчээ.

Бөөний үнийн хувьд "Магнай Трейд ХХК" -ийн А-80 болон АИ-92 автобензин тус бүр 270 төгрөг, дизелийн түлш 380 төгрөг , "Шунхлай" ХХК-ийн А-80 автобензин 70 төгрөг, АИ-92 автобензин 100 төгрөг, дизелийн түлш 150 төгрөг, "Сод Монгол" ХХК-ийн А-80 болон АИ-92 автобензин, дизелийн түлш тус бүр 150 төгрөгөөр, "Ай Си Ай Си" ХХК-ийн дизелийн түлш 100 төгрөгөөр тус тус буурчээ
 

Сэтгэгдэлүүд