НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын суурин төлөөлөгч Винод Ахужа, Өнөөдөр батлагдсан хүнсний ногооны үрээр хангахад дэмжих зорилготой төсөл бол нэгдүгээрт одоогийн нөхцөл байдалтай холбоотойгоор, хоёрдугаарт Засгийн газрын тавьж байгаа зорилтуудыг дэмжихээр бид нар хамтарч ажиллаж байгаа юм. Хүнсний ногоо тарьж, өрхийн аж ахуй эрхэлдэг 1400 өрхийг төрөл бүрийн хүнсний ногооны үрээр хангахад бид дэмжиж ажиллана. Энэ ажлыг бид үрийн дэмжлэг төдийгүй хүнсний ногооны хэрэглээг нэмэгдүүлэх, бичил бодисын дутагдлын асуудалд тодорхой хэмжээгээр эерэг нөлөө үзүүлэхэд чухал ач холбогдолтой гэж үзэж байна. Энэхүү үйл ажиллагаа амжилттай хэрэгжиж монголчуудын эрүүл мэндийн асуудалд бодитой хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байна гэлээ .
Санал болгох