Уг дадлага сургуульд Чингэлтэй дүүргийн 150 мянга гаруй иргэн хамрагдах бөгөөд 08:00-18:00 цагт гэрээсээ гарахгүй байх үүрэг хүлээнэ" хэмээн нийслэлийн Онцгой байдлын газрын дэд дарга, дэд хурандаа Э.Эрдэнэбаатар мэдээллээ.
Түүнчлэн Чингэлтэй дүүргийн Засаг даргын орлогч Ж.Лхагвасүрэн "Чингэлтэй дүүрэгт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллагууд хэрхэн ажиллах талаарх асуулт их ирж байна. Зарим аж ахуйн нэгж өглөө зайлшгүй ажиллах шаардлагатай ажилтнуудаа 08:00 цагаас өмнө оруулж, 18:00 цагаас хойш гаргах шийдлийг сонгож байхад зарим нь цахимаар ажлаа хийхээр болж байна. Энэ бол тухайн байгууллагын дотооддоо хийх зохион байгуулалт юм.
Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр нь хилийн зэсээ тойроод нийт 63.9 км үргэлжилдэг дүүрэг. Дадлага сургуулийн үеэр хилийн цэсээр бүтэн харуул хамгаалалтад 700 гаруй алба хаагч ажиллана.
656 цэг дээр алба хаагчдыг байршуулж, орох болон гарах хөдөлгөөнийг хаана. Харин шаардлагатай тохиолдол нэвтрэх долоон орц гарцыг гаргана.
Дүүргийн томоохон уулзварууд дээр цэргийн зэвсэг техник орж ирж, зам хаах тул иргэд сэтгэл санаагаа бэлдэж, тайван байхыг хүсье. Энэ бол зөвхөн дадлага сургуулийн үед л орж ирсэн техник хэрэгсэл гэдгийг ойлгох нь зүйтэй" гэлээ.
Мөн тэрбээр дадлага сургуулийг 72 цагийн хугацаанд зохион байгуулах хэдий ч 21 хоногийн хугацаанд хөл хорио тогтоовол ямар арга хэмжээг хэрэгжүүлэхийг тооцож, үйл ажиллагаагаа зохион байгуулна гэлээ.